Trimble

TRIMBLE BUSINESS CENTER, МАШИН УДИРДЛАГЫН СИСТЕМ

        Бизнес Центр – Барилга замын ажилд зориулагдсан хувилбар (HCE) нь Тримблээс гаргасан оффисын зориулалттай программ хангамж бөгөөд түүгээр дамжуулан ажлын талбарын болон зам байгууламжын ажиллагааны талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хянах боломжтой.

Оффисын программд холбогдсоноор оффис болон ажлын талбар хоорондын мэдээллийн урсгалыг хянах, удирдах боломжтой юм. Мөн олон эх сурвалжаас мэдээлэл авч тэдгээрийг боловсруулан, нэгдсэн үр дүн гаргаж, тус гарсан үр дүнгээ нийт багийн гишүүддээ маш амарханаар танилцуулж, хуваалцах боломжтой болно. Бизнес Центр – (HCE) нь тухайн оффис болон ажлын талбар дахь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, алдаанаас үүдсэн төлөвлөгдөөгүй зардлыг бууруулахад чухалаар нөлөөлдөг. Мөн Тримбл 3D хэмжээст машин удирдлагын систем болон байрши л тогтоох системүүдийн өөр хоорондоо мэдээлэл солилцох үял явцыг илүү хялбар, хурдан шуурхай найдвартай явуулах бололцоотой байдаг. Тримблийн машин удирдлагын системийн стандартын дагуу машинууд удирдлагын системтэй болсоноор ажил гүйцэтгэгчид машин тоног төхөөрөмжөө удирдах, үйл ажиллагааг нь хянах боломжтой. Машинууд ажлын талбар дээрээс өгөгдөл, мэдээлэл авч оффист дамжуулах, интернэт ашиглан хиймэл дагуулаар тохиргоо хийх боломжтой. Машины операторууд оффист байгуулсан 3D загварт холбогдон ажилласнаар хөрс хуулалт, тэгшлэх ажиллагааг илүү нарийвчлалтай хурдан гүйцэтгэдэг. 

a01

Trimble Connected site буюу Тримблийн ажлын талбарын удирдлагын систем нь оффисын удирдлага, радиостанц удирдлага, машин удирдлага гэсэн 3 хэсэгтэй. Уг систем нь үргүй зардлыг багасгаж ажлын бүтээмжийг байжруулах технологи нэвтрүүлсэнээр зардал болон хугацааг ажлын шат бүрт хэмнэж зам барилгын салбарын төслүүдийг хугацаанаасаа өмнө чанарын өндөр түвшинд бага зардлаар хийж гүйцэтгэх боломж бий болгодог.

trimble01trimble02