card
Төслүүд

"Эрдэнэс - Тавантолгой" ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох 8,2 км хатуу хучилттай авто замын төсөл

Захиалагч: “Эрдэнэс Таван Толгой” ХК

Санхүүжүүлэгч: “Эрдэнэс Таван Толгой” ХК

Инженерийн нарийвчилсан зураг төслийг: “Ар Си Эс Си” ХХК

Зөвлөх компани: “Эн Би Си Си” ХХК

Гүйцэтгэгч: “Арж Капитал” ХХК

Төслийн байршил: Цогтцэций сум, Өмнөговь аймаг.

Төслийн товч танилцуулга: 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр “ЭТТ” ХК-тай гэрээ байгуулж, зам барилгын ажлыг эхлүүлсэн. 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн.

Замын бүтцийн хувьд: нийт 8.235 км урт, зорчих хэсгийн өргөн 8 м, хөвөөний өргөн 3.5 м, нийт өргөн 15 м.

  • Элс хайрган үеийн зузаан 20 см,
  • Элс хайрган үеийн зузаан 20 см,
  • 5%-иар цементээр бэхжүүлсэн суурийн 1-р үеийн зузаан 15 см, өргөн 8.96 м,
  • 5%-иар цементээр бэхжүүлсэн суурийн 2-р үеийн зузаан 15 см, өргөн 8.66 м,
  • харлуулсан дайрган суурийн 1-р үеийн зузаан 7 см, өргөн 8.22 м,
  • харлуулсан дайрган суурийн 2-р үеийн зузаан 6 см, өргөн 8.1 м,
  • асфальто бетон хучилтын зузаан 5 см, өргөн 8 м,

Газар шорооны ажил 221332 м3, элс хайрган үеийн суурь 61700 м3, цементээр бэхжүүлсэн суурийн үе /5%/ 24800 м3, харлуулсан дайрган үеийн суурийн үе 9979 м3, асфальто бетон хучилт 3800 м3, 18 цэгт ус зайлуулах хоолой, гүүр, нүхэн гарц хийгдсэн.