ISO 9001:2015

Манай компани 2013 оноос эхлэн үйл ажиллагаандаа  ISO9001:2008 /MNS ISO9001:2010 шаардлагын дагуу “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны стандартыг нэвтрүүлснээр салбартаа анхлан  нэвтрүүлэгчдийн нэг болсон билээ. Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр, олон улсын түвшний түншлэгч байгууллагуудтай хамтран ажиллах чадвартай мэргэшсэн боловсон хүчин, баг хамт олныг бүрдүүлж, дэвшилтэт техник, технологи ашиглан дотоодын болон олон улсын хэмжээний дэд бүтэц, зам гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх үндэсний тэргүүлэгч компани болон хөгжихөөр компанийн хөгжлийн алсын харааг тодорхойлон ажиллаж байна.

2017оны 5 сард “Стандарт, хэмжил зүйн газар”-аас ISO9001:2015/MNS ISO9001:2016 стандартын давтан аудитад хамрагдан гэрчилгээгээ 3 жилийн хугацаатай сунгуулаад  байгаа билээ.

Мөн өөрийн лабораторийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тоног төхөөрөмжийн болон арга аргачлалын шинэчлэлт,  мэргэжлийн шинжээчдийн ур чадварыг нэмэгдүүлж 2017.01.25-ний өдөр “Стандарт, хэмжил зүйн газар”-аас өөрийн лабораторидоо  сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавигдах ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2007 дагуу магадлан итгэмжлүүлж, захиалагч, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхээр хичээн ажиллаж байна. Манай лаборатори нь итгэмжлэлийн хамрах хүрээний дагуу түүхий эд, материалын механик, физик шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэн авто зам, барилгын ажлын технологийн горимыг хянан, ажиллаж байна.

Дээрх стандартуудыг нэвтрүүлснээр байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх процесст тавих хяналтын тогтолцоог сайжруулж, захиалагч болон хэрэглэгчдийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг системтэйгээр хянахад оршиж байгаа болно.