Хиймэл байгууламж

b01

Манай хамт олон авто зам болон замын байгууламжын салшгүй хэсэг болох инженерийн шийдэл бүхий хиймэл байгууламж, гүүр хоолойн ажлыг гүйцэтгэдэг. Хиймэл байгууламжын бүтээц, эдлэхүүнийг орчин үеийн технологоор иж бүрэн тоноглогдсон үйлдвэрлэлийн баазад бэлддэг ба стандартын болон техникийн шаардлагуудыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр онцгойлон анхаарч ажилладаг. Үйлдвэрлэсэн хийц эдлэхүүнүүд нь угсрахад энгийн, хялбар байх ба угсралтын ажлыг богино хугацаанд өндөр хүчин чадал бүхий техникээр гүйцэтгэдэг. Компаний ажилтан, ажиллагсад нь үйлдвэрийн болон угсралтын ажил гүйцэтгэх талбайд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг чандлан мөрдөж ажилладаг бүтээлч хамт олон юм.

Бид энэ хугацаанд нийт 531,2м урт төмөр бетон гүүр, 3.019м урт дугуй хоолой, 822,326м урт дөрвөлжин хоолойн барилга угсралтын ажлыг тус тус гүйцэтгээд байна.