Бидний тухай

“Бид ирээдүйн хөгжлийн замыг цогцлооно” эрхэм зорилгоор нэгдсэн
“Арж капитал” ХХК-ийн инженер техникийн ажилтан, ажиллагсад
Бид аюулгүй ажилладаг
Бид үүрэг хариуцлагатай
Бид эх дэлхийгээ хамгаалдаг уриатайгаар ажиллана. [divider scroll_text=””]

        Манай компани 2004 онд байгуулагдсан бөгөөд орчин үеийн өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмжтэй, гадаад дотоодын хөрөнгөөр хэрэгжсэн томоохон хэмжээний төслүүд дээр ажиллаж, шинэ технологи эзэмшсэн, дадлага туршлагатай инженер техникийн ажилчдаас бүрдсэн, бүтээлч туршлагатай хамт олон бөгөөд чанарыг эрхэм зорилго болгон ажиллаж ирлээ.

DSC_0599 - Copy

        Бид энэ хугацаанд Дэлхийн болон Азийн хөгжлийн банкны зээл, Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламж, АНУ-ын Мянганы Сорилын Сангийн хөрөнгө, Монгол Улсын төсөв, Нийслэлийн хөрөнгүүдээр Улаанбаатар хотыг сэргээн сайжруулах төсөлд хатуу хучилттай автозам, зүүн чиглэлийн гол зам барих төсөлд 268м Хэрлэнгийн гүүр, Мянганы зам төслийн зүүн, баруун, хойд, урд чиглэлд хатуу хучилттай авто зам, аялал жуулчлалын бүс болон орон нутагт хайрган хучилттай авто замууд, Улаанбаатар хотод авто замын ажил болон цогцолбор барилгуудад тохижилтын ажлуудыг гүйцэтгэж нийт 305км урт хатуу хучилттай болон хайрган зам, 403м урт төмөр бетон гүүрийн ажил гүйцэтгэж эх орны бүтээн байгуулалт, Монгол улсын зам барилгын салбарт өөрсдийн хувь нэмрийг бүтээлчээр оруулж буй хамт олон юм.

           Өнөөгийн байдлаар 2009 оноос хойш үйлдвэрлэгдсэн CATERPILLAR, HYUNDAY, DAEWOO, XCMG зэрэг үйлдвэрүүдийн 190 гаруй машин механизм, 120тонн/цаг асфальт хольц зуурах хүчин чадал бүхий асфальт бетоны үйлдвэр, цагт 160тонн чулуу бутлах хүчин чадалтай бутлуурын үйлдвэр, цагт 30м3 бетон зуурмаг зуурах зуурмагын үйлдвэр, АНУ-ын Trimble-ийн 2 долгионы GPS-R8, GILSON болон HUMBOLDT фирмийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй явуулын лабораторитой ба Япон улсын авто замын компаниудад хэрэглэгдэж байгаа DEKISPART программ зэрэг дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийн зэрэгцээ Монгол улсын гавъяат барилгачин 2, Монгол Улсын замын зөвлөх инженер 2, Монгол Улсын зөвлөх эдийн засагч 1, Монгол Улсын тэргүүлэх төсөвчин 1, мөн тэргүүлэх инженер 1, мэргэшсэн инженер төсөвчин зэрэг 30 гаруй инженертэй 500 гаруй мэргэшсэн ажиллах хүчин бүрдүүлэн (хүснэгтэнд үзүүлэв), жилд 100 км хүртэл асфальт бетон хучилттай авто зам барих болон 100 гаруй урт метр төмөр бетон гүүр барих хүчин чадалтайгаар ажиллаж байна.

           Мөн манай компани нь 2008 оноос хойш ФИЛЛИПИН, ХЯТАД, БНАСУ-аас өндөр зэрэглэлийн мэргэжлийн ажиллах хүч хөлслөн гэрээгээр ажиллуулж байгаа бөгөөд жил ирэх тусам энэ тоо өсөн нэмэгдсээр байгаа билээ.

2013 оны 2 сараас эхлэн Олон улсын Чанарын Удирдлагын тогтолцоо ISO:9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлээд байгаа ба “Арж Капитал” ХХК нь уг стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлснээр, олон улсын түвшний түншлэгч компанитай хамтран ажиллах чадвартай мэргэшсэн боловсон хүчин, баг хамт олныг бүрдүүлж, дэвшилтэт техник, технологи ашиглан дотоодын болон олон улсын хэмжээний дэд бүтэц, зам гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх үндэсний тэргүүлэгч компани болон хөгжихөөр компанийн хөгжлийн алсын харааг тодорхойлж байна.

          Их бүтээн байгуулалтад оролцож, хойч үедээ баялаг бүтээдэг, хуулийн хүрээнд стандартын шаардлагыг ямагт хангаж ажилладаг нь манай компаний бахархал бөгөөд чадвар туршлагыг шинэ мэдлэг мэдээлэлтэй хослуулан зорилгодоо хүрэх тууштай хөдөлмөрч чанараараа нэгдсэн Инженер техникийн ажилтнууд, замчид манай компанийн үнэт зүйл юм.

Цаашид манай компани Монгол Улсад хэрэгжсэн зам барилгын төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн өөрсдийн туршлага дээр тулгуурлан олон улсын зах зээлд зам гүүрийн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлдэг дэлхийн түвшинд өрсөлдөхүйц хэмжээний менежмент, техник тоног төхөөрөмж, боловсон хүчинтэй үндэсний компани болох зорилт тавин ажиллаж байна.